2013-04-21
ТҮҮХ
SCRUM

 Скрам нь тоглолт бөмбөг урагш алдах, урагшаа дамжуулах гэх мэт алдаанаас үүсэн тоглолтын дунд бөмбөгийг тоглолтонд дахин оруулах үйлдэл юм. Скраманд урд талын 1-ээс 8 номерын тамирчид оролцох бөгөөд 1-3 номер нь урд талын эгнээ, 4 болон 5 номерууд нь 2-р эгнээ буюу түгжигч, локууд юм. Харин 6-8 номерын тамирчид арын эгнээний тамирчид байна. Скраманд шүүгчийн дуудалт буюу Crouch, Touch, Pause … Engage гэсэн дуудалтаар 2 баг тулан Скрам Халф нь бөмбөгийг оруулснаар 2 тал бие биенийгээ түлхэх, бөмбөгийг хожихын тулд өрсөлдөх эрхтэй болдог.
Скрамны техникийг маш сайн суралцах ёстой бөгөөд техникийг зөв сурснаар бэртэл гэмтлээс хамгаалахаас гадна өрсөлдөгч талын скрамыг хүчтэй түлхэх боломжтой юм. Хамгаалж буй баг нь Скрамны хамгийн арын хүний хөлөөс хойш 5 метр хойно байх шаардлагатай байдаг. Энэхүү 5 метрийг хажуугийн шүүгч ихэвчлэн заана.



LINEOUT
Лайн-аут буюу коридор нь бөмбөг ямар нэгэн байдлаар талбайн хоёр талын хажуугийн шугамаар гарсан тохиолдолд бөмбөгийг дахин тоглолтонд оруулах үйлдэл юм. Лайн-аутанд Скрамтай мөн адил урд талын 1-8 номерын тамирчид оролцдог бөгөөд үсрэгч буюу дийлэнхдээ 4,5 болон 8 номерын тамирчид үсэрдэг болно. Гэхдээ үсрэгч тамирчин нь багийнхаа хамгийн сайн үсэрдэг бөмбөг барих, хожих чадвартай тамирчин байх ёстой тул заавал 4,5 болон 8 номерууд байх шаардлагагүй юм. Бөмбөгийг шидэж оруулж буй баг нь Лайн-аутанд урд талын тамирчдаас хэдийг оролцуулахаа шийдэх боломжтой бөгөөд өрсөлдөгч тал нь мөн адил тооны эсвэл цөөн хамгаалагчтай байж болдог. Хэрэв довтолж буй тал нь 5 хүний Лайн-аут хийвэл хамгаалагч тал нь 5 эсвэл түүнээс доош тооны тамирчдыг Лайн-аутанд оруулж бусад тамирчид ард талын тамирчидтай хамт байрлалаа авна.
Лайн-аут өрнөх үед ард талын тамирчид 10 метрээс хойш байрлал авах ёстой байдаг. Шүүгч Лайн-аут болж дууссан гэсэн нөхцөлд өргөж байсан гараа буулгамагц хоёр талын ард талын тамирчид урагш шахан орж болно.


RUCK
Rugby ruckРак нь зөвхөн тоглолтын талбай дээр болдог бөгөөд тамирчид бүгд хөл дээрээ зогсон газар байгаа бөмбөгийг хожих зорилготойгоор тулахад рак үүснэ. Рак үүсэхийн тулд хоёр талаас доод талдаа нэг нэг тамирчин хоорондоо биеэр контакт үүсгэн бөмбөгөнд гар оролцохгүй тэмцэлдэнэ. Хэрэв бөмбөг нь газар хүрээгүй байгаа нөхцөлд рак үүсэхгүй. Раканд дэмжин оролцож буй тамирчид нь хөлөн дээр тогтож оролцох ёстой бөгөөд ракыг санаатайгаар нурааж болохгүй.





MAUL
Rugby maulМоол нь бөмбөгтэй довтлогч нь өрсөлдөгч нэг болон түүнээс дээш тамирчинд биеэр баригдаж бөмбөг газар уналгүй тэмцэлдэхэд довтлогчийн багийн хүн өөрийн биеэр бөмбөгийг хамгаалан дэмжиж биеэр түлхэх үед үүснэ. Иймээс Моол нь хамгийн доод тал нь 3 хүнтэйгээр, бүгд хөлөн дээрээ, бөмбөгтэй тамирчин болон хоёр талаас нэг нэг хүнтэйгээр эхэлж болно. Моолд оролцож буй бүх тамирчид биеэр контакттай байх ба моол нь зогсолгүй аль нэг тал руу хөдөлгөөнтэй байна. Моолд нэмж оролцох гэж буй тамирчид нь өөрийн талын моол хийж байгаа хамгийн арын тамирчны араас нь түлхэх хэлбэрээр оролцдог. Моол үргэлжилж байх үед коридорын дүрэм үйлчилдэг ба хажуу талаас түлхэх, өрсөлдөгчийг татаж гаргах гэх мэт нь алдаад тооцогдоно.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax