2013-04-21
ТҮҮХ
 Энэхүү спортын үүсэл 1823 онд Английн Регби (Rugby) гэдэг хотод оршин суудаг байсан Уилльям Вэбб Эллис гэх хүү хөл бөмбөгийн бэлтгэл дээр бөмбөгийг гартаа барин эсрэг талын хаалга руу гүйснээр эхэлсэн түүхтэй гэж үздэг. Үүнээс хойш дунд сургуулиудын хооронд болон Их, дээд сургуулиудын дунд түгээмэл дэлгэрч улмаар 1871 онд анхны олон улсын тэмцээн Англи болон Шотланд улсын шигшээ багуудын хооронд анхны олон улсын тэмцээн зохиогдож байсан юм.

Регби (Rugby) нь Их Британи, Английн колони улсуудад цэрэг, армийг даган хөгжсөнтэй холбоотойгоор баруун Европын орнууд, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африк болон Номхон далайн арлын орнуудад маш өндөр хэмжээнд хөгжсөн юм. Сүүлийн хагас зуун жилд энэхүү спорт нь Ази тивд маш өргөн дэлгэр хөгжиж байгаа бөгөөд Ази тивд Япон улсын шигшээ баг тэргүүлдэг. Регбигийн олон улсын томоохон тэмцээнүүдээс дурьдвал жил бүр Европын 6 гүрний тэмцээн буюу Англи, Шотланд, Уэльс, Ирланд, Франц болон Итали улсын хооронд болдог, 4 гүрний тэмцээн буюу Австрали, Шинэ Зеланд Өмнөд Африк болон Аргентин улсуудын багийн хооронд зохиогддог юм.Үүний адил Ази тивд 5 гүрний тэмцээн зохиогддог бөгөөд энэхүү тэмцээний бүсийн тоглолтонд Монголын шигшээ баг 2009, 2010 онуудад оролцсон билээ

Мөн Регби нь анх 1900 онд Олимпийн төрөлд орж байсан бөгөөд хамгийн сүүлд Олимпод хамрагдсан нь 1924 он байсан юм. Тухайн үеийн нийт хуримтлагдсан оноолтоор Америкийн шигшээ баг тэргүүлж байсан бөгөөд 15 хүний регбигийн төрлөөр зохиогдож байсан түүхтэй.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax